Amuso Design LLC
Бидний тухай
Дотоодын үйлдвэрлэгч, найдвартай түнш
Амусо Дизайн ХХК нь хөдөлмөр хамгаалал, ажлын хувцасны чиглэлээр 2021 оноос үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлэн тогтвортой хөгжүүлж байна.
Бид уул уурхай, аж үйлдвэр, барилга, эрүүл мэнд, ложистик, үйлчилгээ зэрэг салбаруудад зориулсан 100 гаруй нэр төрлийн ажлын хувцсыг загварчлал, үйлдвэрлэл, брэндчилэл, хүргэлтийн цогц үйлчилгээгээр нийлүүлдэг.
Үйлдвэрлэлийн бүхий л үе шатыг Монгол Улсад өөрсдийн хяналтад хэрэгжүүлдэг тул бүтээгдэхүүн бүрт чанарын хатуу хяналт тавьж, хэрэглэгчийн шаардлага, салбарын стандартыг тууштай ханган ажилладаг.
- 2021
- 100+
- 6
- 12 сар
Эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс
- Эрхэм зорилго
- Монголын ажилчин бүрийг тэсвэртэй, эвтэйхэн, аюулгүй ажлын хувцсаар хангаж, тэдний өдөр тутмын хөдөлмөрийг үнэ цэнтэй, бахархалтай болгох.
- Алсын хараа
- Ажлын хувцасны үйлдвэрлэлд итгэл хүлээсэн, чанараараа тэргүүлэгч дотоодын үйлдвэрлэгч болох.
- Үнэт зүйлс
- Чанар, аюулгүй байдал, дотоодын үйлдвэрлэл — бидний өдөр тутмын үйл ажиллагааны үндэс.
Цогц шийдэл, нэг цэгээс
Дотоодын үйлдвэрлэгч
Үйлдвэрлэлийн процессыг Монголд хянадаг тул захиалгын өөрчлөлтөд хурдан хариу өгнө.
Талбай дээрх хэмжилт
Ажилчдаас газар дээр нь хэмжээ авч, биеийн онцлогт тохирсон хэмжээгээр үйлдвэрлэнэ.
Хувийн тохируулга, брэндчилэл
Байгууллагын лого, өнгөний стандарт, нэр, албан тушаалд нийцүүлэн үйлдвэрлэнэ.
Стандарт, баталгаажсан чанар
MNS стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг тохирлын гэрчилгээ, лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна.
Баталгаат үйлчилгээ
12 сарын баталгаат хугацаа, үйлдвэрлэлийн гэмтэл, гологдлын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ.
Түншүүд
Хувцас цэвэрлэгээ, хувцасны RFID чип бүртгэл зэрэг кластер түншүүдийн сүлжээний давуу тал.
Танай багийг нэг дүр төрхөөр нэгтгэе
Ажилчдын нэгдсэн хувцаслалт нь байгууллагын соёл, мэргэжлийн дүр төрхийн илэрхийлэл юм. Лого, өнгө, брэндчиллийн цогц шийдлээр танай багт туслахад бид бэлэн.
