Хүргэлтийн нөхцөл
Захиалгаа хэзээ, хэрхэн хүлээн авахыг энд тайлбарлав. Хүргэлтийн төлбөрийг та төлбөр төлөхөөс өмнө захиалга баталгаажуулах алхамд харна.
1. Хүргэлтийн бүс
Бид Улаанбаатар хотод болон орон нутагт, түүний дотор алслагдсан уурхай, төслийн талбайд хүргэлт хийдэг.
2. Хүргэлтийн хугацаа
- Бэлэн байгаа бараа, Улаанбаатар хотод: төлбөр баталгаажсанаас хойш ажлын 1–2 хоногт.
- Нөөцөд байхгүй бараа: бид үйлдвэрлэж, төлбөр баталгаажсанаас хойш ажлын 10 хоногт хүргэнэ.
- Лого шингээх, хэмжээ авч оёх болон байгууллагын томоохон захиалга: хүргэх огноог үнийн санал эсвэл гэрээнд тусгана.
- Орон нутаг, алслагдсан талбай: захиалгыг таны сонгосон хот хоорондын карго эсвэл автобусаар илгээх бөгөөд тээврийн зардлыг худалдан авагч хариуцна.
Ажлын өдөрт Даваагаас Баасан гараг багтах бөгөөд нийтээр амрах баярын өдрийг тооцохгүй.
3. Хүргэлтийн төлбөр
Улаанбаатар хотын хүргэлтийн төлбөр 5 000 ₮. 100 000 ₮ буюу түүнээс дээш дүнтэй захиалгыг үнэгүй хүргэнэ. Төлөх дүнг захиалга баталгаажуулах үед, төлбөр төлөхөөс өмнө харуулна.
Байгууллагын бөөний болон гэрээт захиалгын хүргэлтийн нөхцөлийг үнийн санал эсвэл гэрээнд тусгана.
4. Захиалга хүлээн авах
Хүргэлтийн цагийг захиалгад бүртгүүлсэн утасны дугаараар урьдчилан тохирно.
Барааг хүлээн авахдаа тоо ширхэг, хэмжээ, гадаад байдлыг шалгана уу. Дутуу, буруу эсвэл тээвэрлэлтийн явцад гэмтсэн бараа илэрвэл хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор бидэнд мэдэгдэнэ үү. Шийдвэрлэх журмыг Буцаалт, солилтын нөхцөл хэсэгт заасан.
