Төлбөрийн нөхцөл
Хэрхэн төлөх, захиалга хэзээ баталгаажих, үнэ болон төлбөрийн баримтын тухай.
1. Үнэ
Бүх үнийг Монгол төгрөгөөр (₮) заана. Үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) орсон.
Бөөний болон байгууллагын захиалгын үнийг тоо хэмжээ, даавууны сонголт, брэндчиллээс хамааруулан үнийн саналаар тогтооно.
Сайтад үнэ илт алдаатай гарсан тохиолдолд бид танд мэдэгдэж, захиалгыг цуцлан төлсөн дүнг бүрэн буцаан олгох эрхтэй.
2. Төлбөрийн хэрэгсэл
- QPay — Монголын банкуудын аппликейшнээр QR код уншуулж шууд төлнө.
- Нэхэмжлэх — үнийн санал эсвэл гэрээгээр захиалсан байгууллага нэхэмжлэхийг гэрээнд заасан хугацаанд төлнө.
- Зээл — шаардлага хангасан бараанд захиалга баталгаажуулах үед зээлийн хүсэлт гаргаж болно. Хүсэлтийг манай хамтрагч банк, ББСБ шийдвэрлэнэ.
Манай сайт картын мэдээлэл хүлээн авдаггүй, хадгалдаггүй. Төлбөрийг банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчийн систем гүйцэтгэнэ.
3. Захиалга баталгаажих
Төлбөр манай дансанд орсны дараа захиалга баталгаажиж, бэлтгэл, хүргэлт эхэлнэ. QPay-ээр төлсөн захиалга шууд баталгаажна.
3 хоногийн дотор төлбөр нь орж ирээгүй захиалгыг цуцална.
Захиалгаар үйлдвэрлэх ажлын урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрийн хэмжээ, хугацааг үнийн санал эсвэл гэрээнд тусгана.
4. Баримт
Төлбөр төлөгдсөн захиалга бүрийн баталгаажуулалтыг таны и-мэйл хаягт илгээнэ. Төлбөр бүрд И-баримт олгоно.
5. Цуцлалт, буцаалт
Захиалга цуцлах, төлбөр буцаан олгох нөхцөлийг Буцаалт, солилтын нөхцөл хэсэгт заасан.
